Шинэ Эрин сургуулийн
Төгсөгчдийн
холбоо

Оршил

Шинэ Эрин сургуулийн төгсөгчдийн холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн
төгсөгчдийнхөө нэгдсэн мэдээллийн санг боловсруулсаар ирсэн билээ. Энэхүү сайтаар
дамжуулан тус мэдээллийн санг онлайн болгож байна. Ингэснээр одоогийн сурагчид
үе үеийн төгсөгчидийн мэдээллийг авах, тэдэнтэй холбоо тогтоох болон тусламж
дэмжлэг авах боломжийг бүрэн бий болгож байгаа юм.

Төгсөлт

Он бүрийн төгсөгчид өндөр хувьтай гадаадын их сургуулиудад элсэн суралцаж байна

  • 28%
    2013 он
  • 52.3%
    2014 он
  • 50%
    2015 он
  • 37.5%
    2016 он
  • 32.5%
    2017 он
2013 оны төгсөгчид нь АНУ, Их Британи, Канад, Хятад, Энэтхэг гэх мэтчилэн улсуудад 4 дахь жилдээ амжилттай суралцаж байна.
2014 оны төгсөгчид нь АНУ, Унгар, Япон, Австрали, Хятад гэх мэтчилэн улсуудад 3 дахь жилдээ амжилттай суралцаж байна
2015 оны төгсөгчид нь АНУ, Их Британи, Унгар улсуудад 2 дахь жилдээ амжилттай суралцаж байна.
2016 оны төгсөгчид нь АНУ, Их Британи, Канад, Солонгос, Сингапур, Унгар улсуудад анхны жилдээ амжилттай суралцаж байна

Зураг

Төгсөгчид маань дэлхийн өнцөг булан бүрт байх гайхамшигтай
газруудад суралцаж байна

  • Наранбат Дөлгөөннаран

  • Батнаран Буддаа

  • Отгонбаатар Шинэгэрэл

  • Бархасбадь Сүбээдэй

  • Сангибат Мөнхсолонго

  • Халиун Цэлмүүн

Статистик

Төгсөгчдийн талаар нэгдсэн статистикийг үзүүлж байна

Гадаадад
суралцаж буй нийт төгсөгчдийн тоо
Төгсөгчдийн суралцаж буй нийт улс орны тоо
Төгсөгчдийн суралцаж буй нийт их сургуулийн тоо
Төгсөгчдийн
авсан тэтгэлгийн нийт хэмжээ (Ам.доллар)

Төгсөгчдийн Холбоо

Төгсөгчдийн Холбоо нь жил бүр хоёр шилдэг сурагчийг шалгаруулан Холбооны ажлыг хариуцуулан ажилладаг. Ингэснээр Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ.

Бархасбадь Сүбээдэй

Зөвлөх Багш

2015-2016 оны хугацаанд
Төгсөгчдийн Холбоонд
ажилласан

Батнаран Буддаа

Зөвлөх Багш

2015-2016 оны хугацаанд
Төгсөгчдийн Холбоонд
ажилласан

Энхжаргал Энхцацралт

Зөвлөх Багш

2016-2017 оны хугацаанд
Төгсөгчдийн Холбоонд
ажилласан

Шаравдорж Анударь

Зөвлөх Багш

2016-2017 оны хугацаанд
Төгсөгчдийн Холбоонд
ажилласан

Төгсөгчдийн Холбоо нь сургуулийнхаа ирээдүйн төгсөгч бүрт
амжилтанд хүрэх бүрэн боломжийг олгохын төлөө ажилладаг.

Тэнцсэн

Шинээр гадаадын их сургуульд тэнцсэн сурагчид

Minerva Schools at KGI-д тэнцсэн анхны Монгол оюутан: Э. Энхцацралт

Шинээр байгуулагдсан Minerva schools at KGI гэх сургуульд Шинэ Эрин сургуулийн төгсөгч Ц.Энхцацралт 100% ийн тэтгэлэгт хамрагдаж Монголын анхны Minerva school at KGI ийн оюутан боллоо.Энэхүү сургуулийн суралцагч оюутнууд 7 орноор...

Унших

Whitman College-д тэнцсэн анхны төгсөгч: Г. Нандин

Шинэ Эрин сургуулийн 2017 оны төгсөгч болох Б.Нандин нь Whitman college-д тэнцсэн анхны Монгол Оюутан болж чаджээ. Whitman college нь дэлхийн топуудын нэг бөгөөд...

Унших

Imperial College London-д тэнцсэн анхны төгсөгч:
Б. Буддаа

Шинэ эрин сургуулийн төгсөгч Б.Будда нь Royal College of Science, Royal School of Mines ба City & Guilds College гэсэн 3н сургуулийн нэгдэл болох Imperial College London их сургуульд 100% ийн тэтгэлэгтээгээр тэнцсэн Монголын анхны сурагч болов. Тус сургууль нь ШУ, эм зүй ,бизнесс ба инжинер гэсэн дөрвөн салбарыг ...

Унших

Сургууль

Манай төгсөгчид дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад суралцаж байна

Albion College
Албион Коллеж нь Мичиган мужийн Албион хотод 1835 онд байгуулагдсан хүмүүнлэгийн шинжлэх ухааны сургууль юм. Уг коллеж-д Шинэ Эрингийн төгсөгчид болох Н.Дөлгөөннаран хоёр дахь жилдээ, Б.Сүбээдэй эхний жилдээ суралцаж байна.

Testimonial People

Minerva Schools at KGI
Минервагийн нэгдсэн сургуулиуд нь Сан Франциско хотод орших 7 сургуулийн холбоо бөгөөд дөрвөн жилийн сургалтын программтай институт юм. 2012 онд хувийн өмчлөлийн дор байгуулагджээ. Одоогоор манай төгсөгчдийн нэг Э.Энхцацралт тус сургуульд суралцах гэж байна.

Testimonial People

Whitman College
Витмэн коллеж нь Вашингтон мужид байрладаг хувийн өмчлөлтэй хүмүүнлэгийн ухааны сургууль юм. Анх 1859 онд байгуулагдаж, 1883 онд дөрвөн жилийн баклаврын сургалттай институт болсон юм. Одоогоор 12б ангийн  Г.Нандин амжилттайгаар элссэн байна.

Testimonial People

Colorado College
Колорадо коллеж нь Колорадо мужид байрладаг хувийн өмчлөлтэй хүмүүнлэгийн ухааны сургууль юм. Анх 1874 онд Томас Нелсон Хаскелл-н нэр дор байгуулагдаж байсан ба төгсөгч Э.Баярмаа одоогоор хоёр дахь жилдээ суралцаж байна.

Testimonial People

Imperial College London
Лондонгийн Империал коллеж нь улсын өмчит судалгааны их сургууль юм. Анх 1907 байгуулагдаж 2004 онд бизнесийн сургуулиа нээжээ. Шинэ Эрин сургуулийн төгсөгч Б.Будда суралцаж байна.

Testimonial People

University of British Columbia
Бритиш Колумбын их сургууль нь Канадын Бритиш Колумб мужид 1908 онд байгуулагдаж 1915 онд бие даасан институт болон одооны нэрээр ажилладаг болжээ. Төгсөгч С.Номуунзаяа одоогоор уг сургуульд суралцаж байна.

Testimonial People

Төгсөгчдийг Олох

Төгсөгчдийг олох болон тэднээс зөвлөгөө авахыг хүсвэл доорх и-мэйл хаяг руу
асуух зүйлээ холбогдохыг хүссэн төгсөгчийн бүтэн нэр болон
бусад мэдээллийн хамт илгээнэ үү.

alumniof.newera@gmail.com