"ШИНЭ ЭРИН” олон улсын сургуульд ажиллахыг урьж байна.

"ШИНЭ ЭРИН” олон улсын сургуульд ажиллахыг урьж байна. Ажлын байрны нэр: Ахлах сургуулийн боловсролын зөвлөх Гүйцэтгэх үндсэн үүрэг • Ахлах сургуулийн сурагчдад гадаад болон дотоодын их, дээд сургуульд элсэн ороход нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх • Сурагчдын авъяас сонирхол, хичээл сонголтын болон мэргэжил сонголтын үйл явцад дэмжлэг үзүүлэх, судалгаа хийх, чиглүүлэх • Эцэг эх, асран хамгаалагчидтай сурагчдын мэргэжил сонголтын чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх • Ахлах сургуулийн боловсролын зөвлөхийн албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг Ажлын байранд тавигдах шаардлага: • Боловсролын зөвлөх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй • Мэргэжлээрээ (academic) ажилласан туршлагатай • Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй, олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой эсвэл гадаадад суралцаж төгссөн бол давуу тал болно • Харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйг эрхэмлэдэг, мэргэжилдээ сонирхолтой, цаашид ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж, өсөж хөгжих хүсэлтэй байх. Ажилд орохыг хүсвэл: Info@newera.edu.mn хаягаар доорх мэдээллүүдээ илгээх a. Төрийн албан хаагчийн анкет b. Боловсролыг батлах баримт бичиг c. Иргэний үнэмлэхийн хуулбар Ярилцлагад уригдвал дээрх материалуудыг эхээр нь авч ирэх Бүртгэх хугацаа: 2025.07.24-2025.08.10 Таныг олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх туршлагатай, эерэг хамт олон, мэргэжлээрээ өсөж хөгжих нээлттэй боломжууд хүлээж байна. нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл info@newera.edu.mn хаягаар хандах буюу 77228484, 89111613 утсаар холбогдоно уу.

Буянзаяа Буян-Орших
24 долоодугаар сар, 2025
Share this post
Архив
"ШИНЭ ЭРИН” олон улсын сургуульд ажиллахыг урьж байна.