"ШИНЭ ЭРИН” олон улсын сургуульд ажиллахыг урьж байна.
Ажлын байрны нэр: Ахлах сургуулийн боловсролын зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Ахлах сургуулийн сурагчдад гадаад болон дотоодын их, дээд сургуульд элсэн ороход нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
• Сурагчдын авъяас сонирхол, хичээл сонголтын болон мэргэжил сонголтын үйл явцад дэмжлэг үзүүлэх, судалгаа хийх, чиглүүлэх
• Эцэг эх, асран хамгаалагчидтай сурагчдын мэргэжил сонголтын чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх
• Ахлах сургуулийн боловсролын зөвлөхийн албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Боловсролын зөвлөх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролын зэрэгтэй
• Мэргэжлээрээ (academic) ажилласан туршлагатай
• Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй, олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой эсвэл гадаадад суралцаж төгссөн бол давуу тал болно
• Харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйг эрхэмлэдэг, мэргэжилдээ сонирхолтой, цаашид ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллаж, өсөж хөгжих хүсэлтэй байх.
Ажилд орохыг хүсвэл:
Info@newera.edu.mn хаягаар доорх мэдээллүүдээ илгээх
a. Төрийн албан хаагчийн анкет
b. Боловсролыг батлах баримт бичиг
c. Иргэний үнэмлэхийн хуулбар
Ярилцлагад уригдвал дээрх материалуудыг эхээр нь авч ирэх
Бүртгэх хугацаа: 2025.07.24-2025.08.10
Таныг олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
туршлагатай, эерэг хамт олон, мэргэжлээрээ өсөж хөгжих нээлттэй боломжууд хүлээж байна.
нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл info@newera.edu.mn хаягаар хандах буюу 77228484, 89111613 утсаар холбогдоно уу.